top of page
  • Writer's pictureSogoo mn

Ажилгүй залууст 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгч, сургалтад хамруулна




Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Ариунзаяагийн мэдээлснээр:

-18-34 насны, ажилгүй 3000 залуусыг “Оролцоо” төслийн хүрээнд 14 хоногийн вакуумжуулсан сургалтад хамруулсан. Эдгээр залуусыг бүтэн жил ажлын байраар хангавал тухайн ААН-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон, НДШ-ийг нь ажилтан, ажил олгогчид буцаан төлнө. Мөн эдгээр залууст 500 мянган төгрөгийн тэтгэлэг нэг удаа олгосон. Энэ сургалт ирэх сард эхэлнэ.

Манай улсад 5000 гадаад ажиллах хүч байна. 2011 онд эдийн засгийн өсөлт оргилдоо хүрсэн жилд 30 мянган гадаад ажилчин ирж байжээ. Гадаадаас ажиллах хүч авах журамд өөрчлөлт оруулан, гуравдугаар сарын 1-нээс төлбөрийг 50 хувиар бууруулсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр энэ төлбөрийг авдаг байв. Мөн ААН-үүдэд гадаадад ажиллах хүчний ямар нэг хязгаарлалт тавихгүй гэв.

154 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page