top of page
Writer's pictureSogoo mn

Ажлын хэсэг байгуулж, жагсагчдын төлөөллийг оролцуулна




Засгийн газар өчигдөр (2022.04.08) ээлжит бусаар хуралдсан. Уг хурлаар жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр шаардлага тавьсан залуусын төлөөллийг оролцуулсан ажлыг хэсэг байгуулахаар болсон байна.

Эл ажлын хэсэг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авилгын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах аж. Ажлын хэсгийг Ерөнхий сайд ахална.

27 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page