top of page
  • Writer's pictureSogoo mn

Айлын хашаанаас их бууны цэнэгтэй сум олдсоныг устгалд оруулжээ



Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт айлын хашаанаас их бууны цэнэгтэй сум олдсоныг шуурхай арга хэмжээ авч устгалд оруулсан байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд: ”Япон их бууны сумны хошуу олдсон. Энэ тухай мэдээллийг бид иргэнээс сонсож, удирдлагууд болон үндэсний аюулгүй байдалд мэдэгдсэн. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын шуурхай удирдлагын баг, Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг хурдан шуурхай ажиллаж, сумыг устгалд орууллаа” хэмээн ярилаа.

244 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page