top of page
  • Writer's pictureSogoo mn

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол банк компаниудад үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр зээл олгохыг эсэргүүцэж байна



Улс оронд эдийн засгийн амаргүй, хүнд нөхцөл байдал үүсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байгаа. Энэ бүх зүйлд Ардчилсан намын бүлгээс УИХ-аар төсөв батлах үед бодлогын алдаа байна гэдгийг удаа дараа хэлж байсан. Энэ бол шууд эдийн засгийн бодлогын алдааны үр дүн гэж үзэж байгаа. Мэдээж гадаад нөхцөл байдал байсан. Бид УИХ, Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Одоо дахиад ямар эрх мэдэл УИХ-аас шаардаж байгааг ойлгохгүй юм. Монгол банк бол УИХ-ын үүрэг, чиглэл авч хариуцдаг байгууллага. Бид коронавирусийн халдвар дууслаа, коронавирусийн тухай хуулиа зогсоогооч гэж удаа дараа хэлж байсан. УИХ ажлаа хиймээр байна.

УИХ-д өргөн барьсан хуулийг үзлээ. Тодорхой хэмжээний төрийн төсвийн байгууллагууд хэмнэлт хийх ёстой гэдэгт санал нийлж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцаах ёстой. Шаардлагагүй урсгал зардлыг багасгах ёстой гэдгийг АН-ын бүлэг удаа дараа хэлж байсан. Гэхдээ сэтгэл зовоож байгаа нэг асуудал нь энэ хуулийг баталсан ч бид эдийн засгийн шокноосоо гарах асуудал ерөөсөө харагдахгүй байгаа. Бид орлогоо хэрхэн нэмэгдүүлэх гарц гаргалгаа харагдахгүй байна. Тодорхой зүйлсийг хэмнэнэ. Гэхдээ бид хэмнэснээрээ эдийн засгийн хүндрэлээс гарч чадахгүй.


Бид өмнөх хөтөлбөрүүдийн алдаа оноо бүх зүйлийг засаж залруулахын төлөө ажиллана. Төсвийн тодотгол хийх ёстой. Монгол банк компаниудад үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр зээл олгоно. Үүнийг нууцлалд оруулна гэсэн. Энэ нь дахиад л Хөгжлийн банк шиг асуудал үүснэ. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой.

Нэг үгээр дүгнэж хэлбэл, бодлогын алдаагаа дахин давтах гээд байна. Хууль батлуулах ямар ч шаардлага байхгүй. Би УИХ-ын түүхэнд ийм хууль орж ирж байсныг санахгүй байна. Харин тодорхой хөтөлбөр оруулж ирээд баталж болно. Богино хугацаанд хийсэн болоод тэр үү их алдаатай байна. Эсэргүүцэж байна




УИХ-ын гишүүн Д.Ганбат: Засгийн Газар хариуцлагаа үүр, Ардчилсан нам, ард түмнийг буруутгах зүйлгүй


“Залуучуудын жагсаал маш зөв шаардлага тавьсан. Манай нам болон АН-ын бүлэг жагсаалын “Ажлаа хий” шаардлагатай санал нийлж байгаа. Ажлаа хий. Зургаан жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоор эрх барьж байна. Ардчилсан нам, ард түмнийг буруутгах зүйл байхгүй. Хариуцлагыг Засгийн газар хэнтэй ч хуваалцахгүй үүрэх ёстой. Бүх эрх мэдэл боломж нь та нарт байгаа.

Төр засаг хэмнэлтээ хий. Төрийн албан хаагчийн авч буй цалин, бараа бүтээгдэхүүний үнэ хоёр тэнгэр, газар шиг байна. Гадна дотны зах зээлийн нөхцөл таатай байхад бид бүхэн тэртусмаа олонх буруу ажилласан. Ардчилсан нам болон Ардчилсан намын бүлэг удаа дараа шаардлага тавьж байсан"гэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Валют хомстсон энэ үед бонд гаргах хэрэгтэй

Үнийн өсөлт, инфляц нь цэвэр Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл 2016 оноос ялангуяа коронавирусийн халдвар гарснаас хойш зах зээл рүү маш их хэмжээний мөнгө урссан. 2016 оноос хойш нийт 11 их наяд төгрөгөөр зах зээлд байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Энэ тохиолдолд эрэлт нь нэмэгдэж, нийлүүлэлт нь хомстох зөрүүнд ханш, үнийн өсөлтийн асуудал гарч байна.

Тиймээс бид маш яаралтайгаар хамгийн багадаа бодлогын хүүг 13 хувиар тогтоох ёстой. Зах зээлээс бэлэн мөнгө татах хэрэгтэй. Үүний хажуугаар Эрдэнэтийн ирээдүйн борлуулалтаас тодорхой хэмжээг, Оюутолгойгоос тодорхой хэмжээний мөнгийг нэг сарын дотор оруулж ирж, хажуугийн цохилт хийж, ханшийн алдагдлыг хэвийн түвшинд аваачиж чадна.


Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Эдийн засаг гайгүй байхад бонд гаргаад бондоороо өндөр хүүтэй бонд солих замаар хугацааг нь хойшлуулах арга хэмжээ авсангүй. Тиймээс валют хомстсон энэ үед бонд гаргах ажлыг хийх хэрэгтэй.


92 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page