top of page
  • Writer's pictureSogoo mn

АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэхээр УДШ-д хандлаа


АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхийн гадна АН-ын удирдлагууд цуглаад байна. Энэ үеэр АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулга: Улсын дээд шүүхийн 38-р тогтоолын дагуу АН даргынхаа сунгааг зарлаж, АН-ын нийт гишүүдийн саналаар дарга сонгогдсон. Бид өнөөдөр өдрийн сайныг сонгож, АН-ынхан даргаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байна. Бүртгэх, бүртгэхгүй эсэх нь Улсын дээд шүүхийн асуудал. Миний хувьд бүртгэх ёстой гэж бодож байна. Учир нь, Дээд шүүх бол бүртгэлийн л байгууллага.

АН-ын улс төрийн зөвлөл эв нэгдэл хангахаар уулзалтууд хийж байгаа. Дунд болон анхан шатны байгууллагынхантай уулзана" гэлээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга М.Мөнхжаргал: АН-ын дүрмийн дагуу даргын сунгаагаа зарлаж, хоёр нэр дэвшигч өрсөлдсөн. Санал хураалтад 117 мянга гаруй иргэн оролцсон. Үүнээс 113 мянга нь Х.Баттулгад саналаа өгсөн. Иймээс Х.Баттулгыг АН-ын даргаар сонгосон асуудлыг Их хурлаараа хэлэлцсэн үр дүнгээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаж байна. Хэрвээ Улсын дээд шүүх бүртгэхгүй бол АН-ын нийт гишүүд ирнэ гэдгээ мэдэгдсэн" гэв.

349 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page