top of page
  • Writer's pictureSogoo mn

Аргалын толгойтой хүрэл сэлэм

Аргалын толгойтой хүрэл сэлэм: Монгол Улсын Засгийн Газрын 2003 оны 124 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр батлагдсан.


Холбогдох он цаг: МЭӨ 3000-МЭ 700 он.

Хэмжээ: урт 44 см, өргөн 3.7 см, зузаан 1.5 см.

Тоо ширхэг: 1

Материал: хүрэл


Шинж байдал: Сэлэмний бариулыг угалзарсан эвэртэй аргалын толгойт дүрсээр чимэглэсэн. Амьтны загварт урлагийн сонгодог жишээ болохуйц дурсгал бөгөөд сэлэмний үзүүр хэсэг хугарч алга болжээ.


Энэхүү сэлмийг цутгуурын аргаар хийсэн бөгөөд сэлэмний бариулын орой дээр угалзарсан эвэртэй аргалын толгойг маш урнаар дүрслэн гаргаж, толгойн багалзуур хэсэгт өлгөх зориулалттай жижиг цагирган сэнж хийсэн.

Энэ төрлийн олдвор нь Монгол орны археологит төдийгүй хөрш зэргэлдээх орнуудын археологийн дурсгалууд дотор маш ховор тохиолдох учир түүх археологийн чухал хэрэглэгдэхүүн болно.


Товч түүх: Сэлмийг 1984 онд Ховд аймгийн Дарви сумын иргэн Доржийн Мөнхчимэг гэж хүн музейн үзмэрт шилжүүлэн өгсөн байна.




39 views0 comments

Related Posts

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page