top of page
Writer's pictureSogoo mn

А.Ариунзаяа сайд уурхайчин залуусыг хамтдаа хамгийн сайн шийдэл гаргая гэв



А.Ариунзаяа сайд уурхайчин залуусыг хамтдаа хамгийн сайн шийдэл гаргая гэв

ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: Гурван талт үндэсний хороо энэ Лхагва гарагт хуралдана. 20/10-аар ажиллаж байхдаа өдрийн 8+4=14; 14/14-өөр ажиллаж байхдаа 8+4=12 цаг бодогдоод байгаа асуудлыг компани байгууллага түүвэрлэж судалж байгаа. Зарим нь Үндсэн цалингаа бууруулаагүй хэвээр олгож байхад харин нөгөө хэсэг нь шөнийн нэмэгдэл нэмэгдээд 25 хувь бүр нэмэгдсэн, 25 хувь цалин буурсан, бүр цалин 40-50 хувь буурсан нь ч байна. Хамтын хэлэлцээр, гэрээ ч сайн хийгдсэн нэг байхад, нөгөө талдаа хийгдсэн гэрээ мөрдөхгүй байгууллага ч бий. Зарим уурхайчин 25 хувь цалин буурахыг хүлээн зөвшөөрч байна гэж байхад, зарим нь цалин буурна гэж хэлээгүй шүү дээ, 14/14 л болгохыг зөвшөөрсөн гэх. Ямар ч байсан хэдүүлээ илүү цагийн бодолтыг нэг ойлголтод хүргэх хэрэгтэй... Үндсэн цалингийн бодолт бас л маргаан дагуулах юм билээ дээ… Ер нь л хүн гэдэг амьтан чинь хүн л юм болохоороо тодорхой хүрсэн түвшингөөс буурахад мэдээж дургүйцдэг л юм байна. Цалин ч бай, халамж ч бай… Оюутолгой цар тахалын үед уурхай дээр ажилласан гэж хоногт 17доллар гэв үү дээ, нэмэлтээр олгож байсан юм байна…Одоо харин больсон.Тохирсон ёсоор 25 хувь буурвал одоо яах вэ? Асуудал энэ мэт олон талт юм билээ. Хамгийн сайн шийдэл хамтдаа гаргая.

6 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page