top of page
Writer's pictureKhash-Erdene Bat-Ulzii

Балт Вангийн охин Ниржидмаа

Updated: Feb 21, 2022

Торгуудын Бамбар ноёны удмын Баяр Ван ноёны ач охин, Балт Ван (1882-1920)-ын охин Ниржидмаа (1907-1983).

Ниржидмаагийн өвөг эцэг Баяр Ван нь хоёр хүүтэй байсан ба түүний их хүүг нь Балт Ван (1882-1920) удаахи хүүг нь Төмөржин (-?-1912) гэдэг байжээ. Харин их хүү Балт Ван (1882-1920) (хоёр удаа гэрлэсэн бөгөөд эхнийх нь хятад, хоёрдугаар эхнэр нь япон хүн байсан гэжээ) дөрвөн хүүхэдтэй байсан ба түүний их хүүг нь Минжүүрдорж Ван (1903-1975) хоёрдугаар охиныг нь Ниржидмаа гүнж (1907-1983), удаахи хүүг нь Сэрцо (1913-1930) отгон хүүг нь Цэрэндорж (1914-? ) гэдэг” байжээ.



Судлаачдын мэдээлснээр: “Балт Ван бол 1882 оны морин жил төрсөн Баяр Вангийн анхдугаар хүү байв. Баяр Вангийн удам бол эртний Бамбар ноён (Бамбар ноён бол Убаши ханы ах байв) түүний хүү- Бадам Увш, түүний хүү Цэрэн Дэлэг, түүний хүү-Бат Хан, түүний хүү- Баяр Ван” нар байв. “Балт Вангийн охин Ниржидмаа бол олон хэл мэддэг, ухаалаг, царайлаг төдийгүй тэр үеийн мэдлэг боловсролтой сэхээтний нэг байжээ. Тэрээр бага дунд сургууль болон хэлний мэдлэгээ тэр үеийн Бээжин, Японд суралцан олж авсан бөгөөд хожим нь 1930-д оны үеэс Европт гарч, Бельги улсад анагаах ухааны чиглэлээр сурч дээд боловсрол олж авчээ. Судлаачдын бичсэнээр Ниржидмаа бол тэр үеийн авъяаслаг сэхээтний нэг байсан” гэжээ. Ниржидмаа бол ноён удмын хүн байсан төдийгүй өөрийн эзэмшсэн олон хэлний мэдлэг, дорнын их авъяас билгээрээ ард олны дотор гайхагдан хүндлэгдэж, гүнж хэмээн нэрлэгдэх болжээ. Иймч учраас Парист тусгай улс төр, дорно дахины урлаг, уран сайхныг сурталчлах бүлгэм байгуулж, түүндээ ч өөрөө идэвхитэй оролцож өөрийн авъяас билгээ ард олонд таниулж байжээ. Тэрхүү бүлгэмд ч дорно дахины урлаг уран сайхныг судлах гэсэн хүсэлтэй хүмүүс оролцдог байжээ. Иймч учраас түүний энэхүү бүлгэмийн үйл ажиллагааны талаар тэр үеийн “Цагаан өвсний долгион” 1933 нэртэй сонинд нийтэлдэг байжээ. Ниржидмаа гүнжийн дуулж байсан эдгээр дуунуудыг үг аялгууны хамтаар тэмдэглэн 1937 онд Парис хотноо хэвлэлд бэлтгэн гаргасан хүн бол Мадам Хумберт С[ (Madame Humbert-Sauvageot) бөгөөд дууны ноот бичиг болон удиртгал тайлбарыг Паул Гетнер (Paul Geuthner) бичжээ.

122 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page