top of page
  • Writer's pictureSogoo mn

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн тоог 60 хувь бууруулна

У

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өнөөдөр (2022.04.20) өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.


2021 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 байгууллага байна. Эдгээр банк бус санхүүгийн байгууллага нь 331 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3976 ажилтантайгаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 4.8 сая харилцагч, 1.7 сая зээлдэгчид хүрч үйлчилж байна. Банк бус санхүүгийн салбарын статистик үзүүлэлтүүд сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж, нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өсжээ.



Одоогийн хуулиар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэр бүхий 10 төрлийн үйл ажиллагаа тус бүр дээр тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн 4 болгохоор тусгасан байна. Ингэснээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид 4 тусгай зөвшөөрлийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломжтой болно.

Мөн хуулийн төсөлд банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь Зээлийн банк бус санхүүгийн байгууллага, Хөрөнгө удирдлагын банк бус санхүүгийн байгууллага, Факторинг, Валют арилжаа гэх зэргээр ангилж, төрөлжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр банк бус санхүүгийн салбарын оролцогчдын санхүү, төлбөрийн чадвар сайжрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэхийг төсөл санаачлагчид онцоллоо.уулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчин бүрдэх, компанийн засаглалын ил тод байдал хангагдах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжрах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх зэрэг олон давуу тал бий болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

25 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page