top of page
  • sogoomn9

Барилга байгууламжийн норм зөрчигдсөн гомдол дийлэнх хувийг эзэлж байна


Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан ажиллаж байна. Тэрбээр Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагуудтай хамт иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, зарим асуудлыг судлах үүрэг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 23 хүртэл Шадар сайдын ажлын албатай холбоотой 23, харьяа агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, СХЗГ, ТХААГ-тай холбоотой 100 гаруй санал, хүсэлт иржээ. Эдгээрийг агуулгаар нь ангилбал, барилга байгууламжийн норм зөрчигдсөн, ачаа болон нүүрс тээвэр, тендерийн шалгаруулалт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой санал, гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.




18 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page