top of page
  • Writer's pictureSogoo mn

Бидний өвөг дээдэс өнө эртнээс хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө хийж ирсэн түүхтэй


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.


"Хүнээ хамгаалъя, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой!" Тэрбээр "Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал юм. Хүнс эрүүл байвал монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл байвал Монгол Улс хүчирхэг байна. Тиймээс Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамж, эрүүл амьдрах хэрэгцээ шаардлагад нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах явдал онцгой чухал асуудал болж байна. Эзэн Чингис хаан нэгэнтээ “Чи бусдын хоолыг идэж, бусдын хийсэн хувцсыг өмссөн тэр цагт бусдын боол болсон хэмээн бодоорой” гэж айлдсан байдаг. Бидний өвөг дээдэс өнө эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж, хоол хүнс, дээл хувцас, эд зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэж, бусдаас хараат бус оршин тогтнож ирсэн олон зуун жилийн түүхтэй.

Манай хоёр хөрш хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж 2030 хүн хүртэл буурах хандлагатай байна. Манай улстай хүн ам, эдийн засгийн хувьд ойролцоо Казахстан улс цаашид үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байгаа. Манай стратегийн түнш болох Япон, Солонгос улсууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онгой анхаарч эхлээд байна.

Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Аль юм болгоныг давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ" хэмээлээ.

97 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page