top of page
  • Writer's pictureSogoo mn

Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны сайд Эрдэнэдалай ван Галсанцэгмэдийн Гомбосүрэн


Суут Эзэн Чингис хааны алтан ургийн шууд угсаа Хиад Боржигод яст, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны сайд Эрдэнэдалай ван Галсанцэгмэдийн Гомбосүрэн.


Их Хүрээнд Халхын ноёд Жавзандамба хутагтад даншиг өргөх үеэр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав нарын ноёд, лам нар Богд хан уулын арын модонд сэмхэн хуралдан зөвлөлдөхөд гүн Гомбосүрэн идэвхийлэн оролцсон байдаг. 1911 онд Богд хаант Монгол Улсыг байгуулсны дараа түүнд үе улирах, засаг төрийн жүн вангийн хэргэм, Эрдэнэ далай ван цол, жич улбар шар жолоо шагнаж, шадар сайд, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд, харьяат аймгийн цэргийг захирах жанжны тушаалд улируулан томилжээ.


Бэйс Гомбосүрэн 1912 оны зун Ховдыг, намар нь Улиастайг, 1913 оны үхэр жилийн үймээн буюу Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг зохион байгуулахад Цэргийн яамны сайдын хувиар ихээхэн идэвхтэй оролцжээ. 1914 онд цэл залуу 30 гаруйхан насандаа таалал төгсчээ.






48 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page