top of page
  • Writer's pictureSogoo mn

Булганд гарсан гал түймрийг унтраахаар нийслэлээс нэмэлт хүч илгээжээ




Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна. Мөн нэмэлт дуудлагаар гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлджээ.

7 views0 comments

Комментарии


Сүүлд нэмэгдсэн

bottom of page