top of page
  • Writer's pictureSogoo mn

Буу зэвсэг, тор барьж явбал торгоно гэсэн нь өөрөө хуульч зөрчсөн заалт байна


Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл шүүмжлэл дагуулсаар байна. Уг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Г.Ганболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нарын санаачилсан юм. Тэд өнөөгийн хямралын үед Зөрчлийн хуульд заасан торгуулийг сарын дотор төлөөгүй бол хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх санаачилга гаргасан нь иргэдийг бухимдуулах болсон билээ.

Түүнчлэн санаачлагч гишүүд маань Зөрчлийн хуульд “Хуулиар хориглосон хугацаанд хууль бусаар ан агнах зорилгоор буу зэвсэг агсаж, тор, хавх авч явсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтыг нэмэлтээр оруулжээ.

Өөрөөр хэлбэл, зөрчил гаргаагүй хүнийг “Зөрчил гаргах гэж байна” гээд хувь хүнийг 150 мянга, хуулийн этгээдийг 1.5 сая төгрөгөөр торгох эрх хэн нэгэн албан тушаалтанд олгох утга агуулга энэ заалтаас уншигдаж байна. Энэ нь хэрэг хийгээгүй хүнийг “Чи хэрэг хийх гэж байна” хэмээн ял оноохтой ижилхэн явдал юм. Хэдийгээр УИХ-ын гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хууль санаачлах бүрэн эрхтэй ч мэдлэггүйн улмаас ийм амьдралгүй зүйл санаачилж хэрхэвч болохгүй. Мөн хуулиар хориглосон хугацаанд хууль бус ан хийхийг Эрүүгийн хууль, Байгаль орчны тухай хуулиар хориглосон заалт өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг хууль санаачилсан хэдэн гишүүд мэддэггүйгээ үүгээр ил болголоо. Хууль санаачилах гэж байгаа бол хуультайгаа холбоотой хуулиудаа давхар судлаад уншчихаж байгаарай. Эрхэм гишүүд минь.


8 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page