top of page
  • Writer's pictureSogoo mn

Бөмбөгөр ногоон театр

Бөмбөгөр ногоон театр

Хэвлэх үйлдвэрийн баруун талд, одоогийн Төрийн ордны зүүн урд өнцөгт Унгарын цагаач иргэн Йосеф Гелетагийн зураг төслөөр барьж 1926 оны 9-р сарын 14-нд нээлтээ хийжээ. Ардын цэнгэлдэх хүрээлэн боловч хүмүүсийн дунд “Бөмбөгөр ногоон театр” хэмээн алдаршжээ. 1927 оны намар “Бөмбөгөр ногоон” театр нээлтээ хийж, Ардын цэнгэлдэх хүрээлэн гэж нэрлэн даргаар нь М.Дугаржавыг томилжээ. 1930-аад он хүртэл мэргэжлийн уран бүтээлчид дутагдаж мөн түүнчлэн зохиол бүтээл ховор байснаас шалтгаалан голцуу хятад зохиолоос сэдэвлэх, эсвэл хятадын ший янгуунаас сэдэвлэсэн зохиолуудыг тоглодог байжээ.


1931 оноос Ардын цэнгэлдэх хүрээлэн хэмээх Бөмбөгөр ногооныг Улсын төв театр болгон өргөтгөжээ. Ингэж анхны мэргэжлийн театр байгуулагдаж Зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” хэмээх жүжгийн бяцхан үзэгдлийг дуу хөгжимтэй найруулан тавьсан аж. Уг жүжигт үг цөөн, үйл явдал нь зөн, бэлгэ тэмдгийн чанартай байжээ. Утга санаа нь ард олныг феодалын дарлалаас ангижруулахын төлөөх тэмцлийн тухай юм байна. Үүнийг ЗХУ-ын мэргэжилтэн А.Эфремов найруулжээ. Гол дүрүүдийн нэг хар феодалд жүжигчин Пүрэвсүрэн, шар феодалд Шаравдоо, гамин ноёнд Гомбожав, нэгдүгээр боолд Намдаг, Коминтернийн төлөөлөгчид Лувсансодном нар тоглосон байна.

268 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page