top of page
  • Writer's pictureSogoo mn

Б.Бат-Эрдэнэ сайд аа!”Монголд зочлох жил” гэж зарлахаасаа өмнө 00-ийн асуудал, хогоо цэгцлээч!


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа Монголын Аялал Жуулчлалын Холбооны Удирдах Зөвлөлийн дарга, гишүүд, зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ,

МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлого – Аялал жуулчлал” хэлэлцүүлэг, Монгол Улсад суугаа ЭСЯ-уудын төлөөллүүдийн уулзалт, Аялал жуулчлалын Үндэсний чуулган, Эдийн засгийн чуулган зэрэг олон арга хэмжээний үр дүн, аялал жуулчлалыг сэргээх тэргүүлэх бодлогын талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулсан.


Үүний дүнд ЗГ дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох яамдын сайд нарт үүрэг даалгавар өгсөн” талаарх мэдээллийг дуулгалаа. Тодруулбал:

1. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах,

2. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,

3. 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,

4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,

5. Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих,

БОАЖЯ-ны зүгээс мэргэжлийн холбоодыг тэр дундаа 30 жилийн түүхтэй Монголын Аялал Жуулчлалын Холбоог бүх талаараа дэмжиж, салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.

35 views0 comments

Comentários


Сүүлд нэмэгдсэн

bottom of page