top of page
  • Writer's pictureSogoo mn

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардав


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн уралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлын талаар горимын санал гаргалаа. Тэрбээр “Жагсаалын үеэр залуус НӨАТ-ыг багасгах шаардлага тавьсан. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед 10 хувийн татвар компаниудын ашиг орлого, эргэлтийн хөрөнгийг хамж байна. Иймээс хоёр жилийн өмнө өргөн барьсан НӨАТ-ыг 5 хувь болгох, буцаан олголтыг 40 хувьд хүргэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөхийг шаардаж байна.


130 мянган ААН идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 80 000 нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Засгийн газар НӨАТ-ыг 5 хувь болговол орлого буурна гэж ярьж байна. Тийм юм байхгүй, НӨАТ 5 хувь болвол үлдсэн 50 000 ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Нэг ААН НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ гэдэг нь нөгөө ААН-ийг НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээр өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг. Мөн далд хэлбэрийн худалдаа үйлчилгээг ил болгодог давуу талтай.Ингэснээр татварын бааз суурь нэмэгдэж, орлого багасахгүй.

НӨАТ барааны үнэнд асар их нөлөөлж байна.Тиймээс НӨАТ-ын хуулийг яаралтай хэлэлцэхийг та бүхнээс шаардаж байна” гэв.


97 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page