Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авна
Монгол Улсад албан болон хувийн хэргээр амьдарч байгаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гуравдугаар сараас цахимаар хүлээн авч эхэлсэн. Ирэх даваа гараг буюу 2022 оны тавдугаар сарын 9-нөөс оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зөвхөн цахимаар хүлээн авах болно. Үүнтэй холбогдуулан гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг зөвлөе. Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагын 1427 гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Comments