top of page
  • Writer's pictureSogoo mn

Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт нүүрс тээврийн 300 орчим автомашин гарч эхэлжээ

Дөрөвдүгээр сарын нэгнээс Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх нүүрс тээврийн автомашины тоог 300 болгохоор тохиролцсон ч БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор хэрэгжих боломжгүй байсан билээ.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд өдөрт 300 гаруй автомашин гарч эхэлжээ. Цаашид БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт хумигдвал цаашид тээвэрлэлтийг нэмэх боломжтой аж.

Он гарсаар дөрөвдүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 3.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Гуравдугаар сарын дунд үеэс хойш нүүрсний тээвэр бага зэрэг нэмэгдэж эхэлсэн ч хангалтгүй байгаа юм.

Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хаалттай байгаа Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг энэ сард багтааж нээх талаар Засгийн газар мэдээлсэн. Гэхдээ эхний ээлжид боомтод хуримтлагдсан долоон сая гаруй тонн нүүрсийг гаргах ажээ.

59 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page