top of page
  • Writer's pictureSogoo mn

Гурил цацсан дуулианы эзэн өмнө нь хоригдож байсан уу



"Монголоо Беларусь болгохгүй" цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарам үзэл бодлоо илэрхийлэх үеэр залуус түүн рүү гурил цацсан нь шуугиан тарив. Гурил цацсан иргэн нь "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин юм.

Түүнийг 2019 оны аравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газраас баривчилж, хорих 461 ангид хорьж байжээ. Тодруулбал, тус төрийн бус байгууллагын залуус Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг байгаль орчны хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахгүй байна. ЦЕГ-ын дарга "огцор" хэмээн мэдэгдэл хийснийхээ орой нь баривчлагдсан байна.

Харин ЦЕГ-аас түүнийг яагаад баривчилсаныг, "уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниас 80 орчим сая төгрөг дарамтлан авсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.6 буюу Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан" хэмээн тайлбарлаж байжээ.

Эх сурвалж: erguur.mn

115 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page