top of page
  • Writer's pictureSogoo mn

Г.Амартүвшин: Намайг улсад 33 тэрбумын хохирол учруулсан гэж үзэж буй ч тэр нь тодорхойгүй



Г.Амартүвшин сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Намайг шалгаж байгаа үндэслэл нь "Вертэкс майнинг" гэдэг компанид давуу байдал олгосон, улсад онц их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа юм байна. Гэтэл тэр 33 тэрбумын зээл нь өнөөдөр 16 тэрбумын үлдэгдэлтэй, 9.6 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлсөн байна. Дээрээс нь анх тавьсан барьцаа хөрөнгө нь хэвээр байгаа.Тэгэхээр яг яаж хохирол учруулсан нь тодорхой биш.

Мөн Хөгжлийн Банкны тухайд гүйцэтгэх захирал нь дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр гаргадаггүй. Нийт 16-17 хүн шийдвэр гаргахад оролцдог. ТУЗ-ийн шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал биелүүлэх үүрэгтэй" гэлээ.

Түүнийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр яллагдагчаар татсан аж.

26 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page