top of page
  • Writer's pictureSogoo mn

Г.Батзаяа: Э.Оюунболдын барилдах эрхийг арбитраар сэргээсэн нь үнэн




Бид МУ-ын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх шийдвэр гарсан нь үнэн эсэх талаар "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр"-ын тэргүүн Г.Батзаяагаас тодруулсан юм.

Тэрбээр, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсын иргэн Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд МҮБХ-нд холбогдох маргаан үүсгэх үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан.

Үүнд, нэгдүгээрт Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд тусгасан допингийн эсрэг заалт нь дэлхийн допингийн эсрэг дүрэм олон улсын стандартад нийцээгүй байна.Үүнийг тогтоож өгөх

Хоёрт, дэлхийн допингийн эсрэг үл нийцсэн энэ заалтыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаас 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдөр гаргасан допингийн эсрэг дүрмийн заалттай зөрчилтэй шийдвэр нь Э. Оюунболдод холбогдуулж гаргасан. Иймд яг Э.Оюунболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгөх

Гуравт, эхний хоёр шаардлагатай холбоотой МҮБХ-г албан ёсоор уучлалт гуйж олны өмнө үнэн зөв мэдээлэл өгөх

Дөрөвдүгээрт, 2021 онд зохион байгуулагдсан МЗХ-ны 100 жилийн ойд зориулсан наадмын өмнө МҮБХ-г төлөөлж, улсын арслан Э.Оюунболдтой холбоотой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүйд тооцож өгөх гэсэн шаардлагуудыг шийдвэрлэж өгөхийг хүсэлт байсан.

Уг асуудалтай холбоотой арбитрын ажиллагаа он дамжиж явагдсан. 2022оны 4 дүгээр сарын 28-ны өдөр арбитрийн шийдвэр гарсан.

Шийдвэрийн агуулга нь, манай улс дэлхийн допингийн эсрэг дүрэм олон улсын конвенци зэрэг байгууллагад 2017 онд нэгдэж орсон. 2005 онд Засгийн газрын Копенгагены тунхаглалд нэгдэн орох тухай 79дүгээр тогтоол, 2007 оны дэлхийн спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвецид нэгдэж орсон . Олон улсын гэрээ конвецид нэгдэж орно гэдэг нь Монгол улсын үндсэн хууль, иргэний хуульд заасны дагуу дотоодын хууль тогтоомжтой нэгэн адил үйлчилдэг. Энэ журмаар хэрэглэж болох нарийвчилсан зохицуулалттай хамгийн гол дүрэм бол дэлхийн допингийн эсрэг дүрэм юм.


Арбитрын холбооноос нэгдүгээрт, МҮБХ-ны дүрмийн 7.3. О-д заасан заалт нь олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй байна гэдгийг тогтоосон. Хоёрт, Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэдэг тогтоолын хэсгийг хүчингүй болгоод барилдах эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Харин үлдсэн хоёр нэхэмжлэлийг арбитрын бүрэлдэхүүн хангаагүй. Өөрөөр хэлбэл 4 шаардлага гаргасны хоёрыг нь арбитр ханган шийдсэн гэсэн үг.Үүнд найман жилээр барилдах эрхийг хассаныг хүчингүй болгох , барилдах эрхийг нь сэргээсэн гэж ойлгож болно. Шийдвэр энэ сарын 28 ны өдөр болох хурлаар албан ёсоор бичгээр гарна. Шийдвэр бичгээр гарахад тодорхой хугацаа шаарддаг. Иймд бичгээр шийдвэр гарсаны дараа албан ёсоор МҮБХ болон иргэн Э.Оюунболд нарт бичиг хүргэнэ. Шийдвэр гараагүй байхад олон нийтэд ийм мэдээлэл тараад явчихсан учраас та бүхэн энэ талаар тодруулсан учир ийнхүүтайлбар хийж байна. Аливаа этгээд өөрийн зөрчигдсөн эрхээ аль байгууллагад хандаж сэргээлгэх вэ гэдэг нь сонголтын асуудал”гэв.


"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ-ын хувьд сонирхуулахад 5дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гол зорилго нь Монгол улсад болж буй спорттой холбоотой зөрчил, хэрэг, маргааныг дотооддоо шийддэг байгууллага юм. 2017 оноос хойш нийт 66 спортын холбоотой хамтын ажиллагаатай, олон улсын 10-аад спортын арбитрын байгууллагатай гэрээтэй. Мөн олон улсын олимпийн хороо, олон улсын спортын шүүхтэй гэрээтэй ажилладаг. МҮБХ-той 2017 оноос хойш хамтарч ажиллах санамж бичгийн гэрээ хийгээд ажиллаж байгаа ажээ.

271 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page