top of page
  • Writer's pictureSogoo mn

Дарга нарын утасны төлбөрийг төсвөөс төлөхгүй


Эрчим хүчний яам болон салбарын Төрийн өмчит хувьцаат компани /ТӨХК/-иудын дарга, удирдлагууд албаны автомашин ашиглахыг хориглолоо. Зөвхөн сайд болон гүйцэтгэх захирлууд хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед жижиг оврын суудлын автомашин ашиглах юм.

Мөн түүнчлэн бүх шатны удирдлагын багт байгууллагаас үзүүлдэг гар утасны төлбөрийн хөнгөлөлтийг цуцлах, түүхт ой, баяр ёслол зэрэг арга хэмжээг тэмдэглэхгүй байх,мөн байгууллагаас олгодог зарим төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хугацаанд хойшлуулах болон болсныг өнөөдөр /2022.04.11/-ийн хурлаар үүрэг өглөө.

1,350 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page