top of page
  • Writer's pictureSogoo mn

Дарханы замаа чадахгүй байж хүнгүй шахам суманд хэдэн зуун тэрбумаар зам барих нь шударга уу


Төсвийн тодотгол шударга болж чадсангүй


Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, УИХ-аас баталсан Төсвийн тодотгол, Мөн Америкийн нэгдсэн улс, Оросын Холбооны Улс, Бүгд найрамдах Хятад ард улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудын асуудлаар Ардчилсан намаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дэд дарга Ч.Отгочулуу “Төсвийн тодотголд онцын шаардлагагүй Шигихутуг, Нууц товчоо, Их засаг, Их хуралдай гээд олон тэрбумын төсөв хэвээрээ байна лээ. Мөн дээрээс нь хүн бараг явдаггүй сумд руу хэдэн зуун тэрбум төгрөгөөр зам барих төсөв хэвээрээ байна. Гэтэл Дарханы замыг засаж чадахгүй хэдэн жил болж байна вэ? Энэ бол стратегийн ач холбогдолтой зам. Энэ замын эвдрэлээс болж хүнс барааны үнэ өсөж байна.

Энд тэнд эмнэлэг сургууль барьж байгаа нь зөв. Гэхдээ зөвхөн цөөн хэдэн дарга нарын тойргийн сургуулиудад төсвийн 70-80 хувийг тавьжээ. Ингэж ард иргэдээ алагчилж болохгүй. Хүүхдүүд аль тойрогт төрснөөсөө болоод сургууль, цэцэрлэггүй байх нөхцөл үүсэж байна" гэв.


209 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page