top of page
  • Writer's pictureSogoo mn

Дархан-Уул аймгийн төрийн үйлчилгээний ажилтнууд цалингаа нэмүүлэхийг шаардлаа


Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалд төрийн үйлчилгээний ажилчид шаардлага хүргүүллээ. Төрийн үйлчилгээний ажилтнууд сардаа 400-500 гаруй мянган төгрөгний цалин авч байна. Шаардлага хүргүүлж буй ажилчид төрийн байгууллага болох сургууль, цэцэрлэгт тогооч, үйлчлэгчээр 9-17 жил тасралтгүй ажилласан ажилчид байгаа юм байна.

Төрийн үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл: Би гурван хүүхэдтэй. Эхнээсээ оюутан болсон. Бас цалингийн зээлтэй, зээлээ төлөөд гар дээрээ 120 мянган төгрөгний цалин авч байна. Цалин амьдралд хүрэлцэхгүй хэцүү байна.Төрөөс биднийг ялгаварлан гадуурхаж цалингийн нэмэгдлээс хоцроодог. Багш нарын цалинг нэмчихээд биднийг тоогоогүй. Бид ч бас олон жил ажиллаж байгаа адилхан л үйлчилгээний ажилчид байгаа хэмээв. Мөн цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаялт зарлахаа илэрхийлсэн байна.

27 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page