top of page
  • Writer's pictureSogoo mn

Даунтай хүүхдүүдийг дэмжих "ТУС" үзэсгэлэн нээгджээ



Даунтай хүүхдүүдийг дэмжих, тэдний боловсролд хувь нэмэр оруулах, хөгжих боломжийг олгох зорилготой "ТУС" нэртэй хандивын үзэсгэлэнд уран бүтээлчдийн хандивласан 65 уран бүтээл дэлгэгджээ.




Энэхүү хандивын үзэсгэлэн "B contemporary art gallery"-д болж байгаа аж. Тус үзэсгэлэнг "Ач тус очир", Монголын Урчуудын Эвлэл-ийн гишүүн уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монголын дауны холбоонд 300 гаруй даунтай хүүхэд бүртгэлтэй байна. Даунтай хүүхдийн онцлогийг ойлгож, үе тэнгийн нөхдийнхөө дунд, нийгмийн дунд чөлөөтэй бие даан явж, сурч хөгжиж, амьдрахад нь дэмнэж туслахыг хүсвэл уг үзэсгэлэнг зориорой. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх аж.



3 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page