top of page
  • Writer's pictureSogoo mn

Дорнодын Халхгол суманд гарсан түймэр БНХАУ-ын нутагт тархжээ


Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн Ац холбоо гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 490, сумын төвөөс баруун урд зүгт 130 км-т/ хээрийн түймэр гарчээ.

Түймрийн тухай дуудлагыг 16:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймэр Монгол Улсын хилийн 1180 дугаар тэмдэгтийн чиглэлээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт тархжээ.

Эх сурвалж: ОБЕГ

111 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page