top of page
  • Writer's pictureSogoo mn

Дорнодын"Өсөх ирээдүй" хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ




Дэлхийн 51, Азийн дөрөв, Монгол улсаас дөрвөн хамтлаг "World cheerleading championship" оролцсоноос Дорнод аймгийн "Үүлэн балет" бүжгийн дугуйлангийн дэргэдэх "Өсөх ирээдүй" хамтлаг "Hip hop" бага насны төрөлд хүрэл медаль хүртжээ. Хэдийгээр чансаагаар мөнгөн медаль авах байсан ч Америкийн элчингийн визийн асуудлаас болж хоёр хүүхэд хасагдаж шүүгч нараас оноогоо хасуулсан ч мөнгөн медалийн дайтай хүрэл хүртжээ. "Үүлэн балет" бүжгийн клуб нь анх 2013 онд үүсгэн байгуулагдаж анх 8 суралцагч бүжгийн дугуйландаа элсүүлэн суралцуулж байжээ.



Харин одоо 80 гаруй суралцагчтай аж. Хаврын уянга, спорт бүжгийн тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медаль, Зүүн бүсийн аймгуудын бүжиг дэглээч Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Санжаасүрэнгийн нэрэмжит бүжгийн уралдааны шилдэг номер, Дорнод аймгийн МУСТА Эрдэнэ-Очирын нэрэмжит бүжгийн тэмцээний гранпри, Шаффл бүжгийн тэмцээний 3дугаар байрын шагнал, Мөрөөдлийн мөнгөн аялгуу урлагийн наадмын гранпри зэрэг шагналыг тус тус хүртжээ.

24 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page