top of page
Writer's pictureSogoo mn

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.



УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх байсан. Гэтэл уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын саналыг хэлэлцжээ.

Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулаад байгаа юм.

Халдашгүй байдлын дэд хороо “УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг тайлбар, нэмэлт тодруулга авсан. Улмаар өнөөдөр халдашгүй байдлын хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Улсын ерөнхий прокурорын түдгэлзүүлэх бичигт дурдсан асуудал, нэмж ирүүлсэн тодруулга, гишүүдийн ирүүлсэн тайлбар хэлэлцсэн. Ингээд УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг энэ удаад дэмжих боломжгүй гэж үзлээ. Халдашгүй байдлын дэд хорооноос санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна" хэмээн мэдээллээ.


47 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page