top of page
Writer's pictureSogoo mn

Гурван сарын хугацаанд тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгджээ

Updated: Apr 30, 2022


Сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихэсжээ. Тодруулбал, 2021 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд 26.5 байна. Төрөлхийн тэмбүү нь жирэмслэлтээс өмнө болон дараа авсан халдвар нь жирэмсний 14 долоо хоногтой үеэс урагт халдварладаг аж. Мөн эхийн нас, тэмбүүгийн үе шат, эмчилгээ, ургийн дархлааны чадамж зэргээс хамааран эх болон урагт нөлөөлөх эрсдэл нь нэмэгддэг байна. Уг халдварыг авснаас хойш дөрвөн жилийн дотор эмчилгээ хийлгээгүй бол ургийн 70 хувь нь халдар авдаг аж. Ингэхдээ урагт эхний гурван сартайдаа зулбах, дутуу төрөх, эрхтэн тогтолцооны гажигтай төрөх, амьгүй төрөх хүртэл сөрөг нөлөөтэй юм.

Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөлтийн 48 хувь эмчийн хяналтад ороогүй эхчүүд байдаг аж. Хяналтад орж, үзлэг шинжилгээнд хамрагдсан ч төрөлхийн тэмбүүтэй төрөх тохиолдол байсаар байна. Тухайлбал, иргэн хяналтад орж, эхний шинжилгээг өгөхөд хэвийн гарсан ч төрөх дөхөх үед дахин шинжилгээнд хамрагдахад тэмбүүгийн халдвар авах тохиолдол олноор гарах болжээ


Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр /БЗХӨ/ жилдээ 16000 гаруй хүн өвчилдөг байна. Нийт бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний 40 хувийг тэмбүүгийн халдвар дангаараа эзэлдэг аж. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэдээллээр 2022 он гарснаас хойшхи гурван сарын хугацаанд тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгдсэн байна.

1,668 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page