top of page
  • Writer's pictureSogoo mn

Д.Эрдэнэбилэгийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргажээ

Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Шүүх хурал өнөөдөр 09:00 товлогдон эхэлсэн юм. Харин шүүх хуралд Д.Эрдэнэбилэг өөрөө оролцоогүй байна. “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээр Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк дахь зээлүүдээ төлж зориулалтын бусаар зарцуулсан, түүнчлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төрд их хэмжээний буюу 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр түүнийг шалгасан юм. АТГ-аас Мягмар гарагт Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий тодорхой объектуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт мэдээлэл илэрсэн хэмээн мэдээлж байсан юм.


24 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page