top of page
  • Writer's pictureSogoo mn

Европын холбоо: Багц хоригийн хүрээнд тодорхой хүмүүст виз олгохгүй байх арга хэмжээ авна


Европын Холбооны улс орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар өнөөдөр Украины дайнтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческ сэтгүүлчдийн асуултанд хариулав.

-Танай улс Европын холбооноос баримталж буй бодлого дээр ямар байр суурьтай байна вэ?

-Гуравдугаар сарын 20-нд Европын холбооны улсаас Украинтай холбоотой анхаарах мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийг холбооны улс орнууд дэмжиж байна. ОХУ дотооддоо цахим хуудсаа хааж, иргэдээ олон улсын мэдээллээс салгасан. Мөн хууль баталж, дайны талаар зохисгүй мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хариуцлага тооцож байгаа нь маш зохисгүй.

-Монгол Улс Орос-Украины асуудалд төвийг сахисан байр суурь барьж байгаа. Гэхдээ байгалийн хийн хоолой байршуулах ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ нь ирээдүйд хор хохиролтой юу?

-Энэ асуудлыг анхааралтай ажиглаж байна. Одоогоор Европын холбооноос ямар нэгэн шийдвэр гараагүй, арга хэмжээ авна гэдгээ илэрхийлээгүй.

-Финланд, Швед зэрэг улсыг НАТО-д элсэхгүй байх мэдэгдлийг ОХУ гаргасан. Энэ тал дээр байр сууриа илэрхийлсэн үү?

-Аливаа ардчилсан улс орон НАТО-д элсэх өргөдлөө гаргах эрхтэй. Швед, Финланд зэрэг орон ч энэ эрхээ эдэлж хүсэлт гаргасан гэж ойлгож байна.

-Хориг арга хэмжээтэй холбоотойгоор Монголд сөрөг нөлөө үүсэхэд Европын холбоо хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?

-Цаашид Оросын хоригтой холбоотойгоор Монголд эрсдэл үүсч болзошгүй. Тэр үед цаг тухай бүрд нь тодорхой дэмжлэг үзүүлээд явна. Цар тахлын үед улс орнууд виз олголтыг зогсоосон. Холбооны гишүүн орнуудын тухайд виз олголт бол улсын бодлоготой холбоотой. Багц хоригийн тухайд тодорхой хүмүүст виз олгохгүй байх арга хэмжээ авч байна. Орос, Украины иргэдийг хагаралдуулж, бодит байдлыг гажуудуулж байгаа учраас Европын холбоо хатуу байр суурьтай байна.

-Хориг арга хэмжээний хувьд Европын холбоо ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулахгүй юу?

-Нүүрс, газрын тос зэрэг дээр хориг арга хэмжээ авах талаар ярилцаж байна. Эдийн засгийн байдал, нийгмийн амьдралд нөлөөлж байгаа асуудлаар дайны эсрэг таван багц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

181 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page