top of page
  • Writer's pictureSogoo mn

Ерөнхийлөгч сэтгэл, зориг гарган ажиллахыг даалгалаа


Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын байнгын хороодын дарга нар, Засгийн газрын гишүүд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, гишүүдэд үүрэг, чиглэл өглөө.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид ниргэсэн хойно нь хашгирсан байдалтай байна. Би хоёр ч удаа гадаад, дотоод нөхцөл байдал, хүнсний аюулгүй байдал, зам тээвэр, шатахууны асуудалд анхаарч ажиллах шаардлагатай байгааг та бүхэнд сануулж хэлсэн. Ажлаа сайн хий гэж сануулж хэлсээр байхад ийм нөхцөл байдалд туллаа” хэмээн эрх баригчдыг зэмлэлээ.Мөн Ерөнхийлөгч Засгийн газрын сайд, МАН-ын бүлгийн гишүүдэд дараах үүргийг өглөө.

-УИХ, Засгийн газар ажлаа сайтар нягталж, харилцан уялдаа холбоотойгоор, хурдан шуурхай арга хэмжээ ав

-Дотоод нөөц боломжоо бүрэн ашигла

-Шаардлагатай бол төсвийн тодотгол хий

-Маш тодорхой ярьж, асуудлыг тодорхой шийд

-Ард түмэнд үнэнийг хэл, худлаа ярьж болохгүй

-Шаардлагагүй хөрөнгө оруулалт, хэрэгцээгүй бүх зардлыг тана

"Ор нэр төдий биш дорвитой арга хэмжээ авах шаардлагатай байна. Ялангуяа үнийн хөөрөгдөл, эрчим хүч, шатахууны үнийн асуудалд онцгойлон анхаарах хэрэгтэй. Хүнсээ гаднаас авмааргүй байна, дотооддоо хүнсээ бүрэн хангадаг улс болох хэрэгтэй"хэмээн Ерөнхийлөгч санууллаа.


67 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page