top of page
  • Writer's pictureSogoo mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигагүй Монголыг бүтээхийн төлөө бүхнээ зориулна

Updated: Apr 9, 2022




Өчигдөр өглөөний 10 цагаас эхэлсэн үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуусын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үүрийн дөрвөн цагт залуусыг баривчилсан нь иргэдийн уур бухимдлыг улам бүр дэвэргэсэн явдал болсон.Жагсагчдын шаардлагын хариуд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдэгдлийг хийв.

Засгийн Газар чадах зүйлээ л хийж байгаа. Залуучууд та бүхэнтэй миний бие хамтдаа байгаа гэдгээ хэлэх нь зүйтэй. Хамтдаа хичээе. Миний хувьд чадах бүх зүйлээ хийнэ гэдгээ амалж байна. Нэг өдрийн дотор бид бүгдийг шийдэх боломжгүй. Зохион байгуулалттай шийдэцгээе. Би та бүхэнд хий хоосон амлалт өгөхийг хүсэхгүй байна.

Хөрш орнуудын асуудал бидэнд маш том нөлөө үзүүлж байгаа. Төв банк үнийн өсөлтийг хариуцах ёстой. Гэвч энэ нөхцөлд ганцаараа бүхнийг шийдэх боломжгүй учраас хуулийн төсөл өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа. Хууль энэ долоо хоногт батлагдана. Үүний үр дүнд гол төрлийн барааны үнийг зохих хэмжээнд барих боломж бий болно. Ханшийн зөрүүг Засгийн газар төлнө.

Би үзэл бодлоо илэрхийлж буй залуусыг барьж хорих хүн биш. ЦЕГ-ын даргыг дуудаж саатуулагдсан залуусыг сулла гэж хэлэх болно" гэв. Харин залуус хэлэлцэнэ, ярилцана, судална гэдэг хоосон үгнээс чинь залхаж байна яг одоо шийдвэртэй хариу өг хэмээн шаардсаар байна.

51 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page