top of page
  • Writer's pictureSogoo mn

ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан: Хөгжлийн банкны 120 тэрбум төгрөгийн төлж барагдуулсан


ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан УИХ-ын асуусан асуултад ийнхүү хариулав.

Монгол Улсад цар тахлын үед хүнс, эмийн үйлдвэрлэл, хоол хүргэлтийн үйлчилгээ илүү хөгжиж, орлого нь нэмэгдсэн байгаа.


ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлттэй зээл олгох хоёр механизм байна. Банкаар дамжуулах болон ЖДҮХС-аас олгох. ЖДҮХС банкны өндөр шалгуурыг хангахгүй, гарааны бизнес хийж байгаа хэсэгт санхүүжилтийг хөнгөлттэй нөхцөлөөр олгодог. Банкны шаардлага хангаж байгаа хэсэг нь банкаар дамжуулан хангаж байна. 10 их наяд төгрөг тодорхой үр дүнгээ өгсөн. ЖДҮ-ийг хаалгаа барихаас хамгаалж чадсан.


Том компаниудтай холбох, тэдний түүхий эдийг бэлтгэх, зарим бүтээгдэхүүнийг хийх чиглэлээр судалгаа хийсэн. Солонгос, Японд Кластерийн тухай гээд тусгай хууль байна. Тэр хуулийг судалж, Монголд кластер хөгжүүлэх боломжийг эрэлхийлсэн. Кластерийг хэрхэн тооцох аргачлалыг ХХААХҮ-ийн сайд батална. Ингэснээр ЖДҮХС болон бусад дэмжлэгийн байгууллагууд тооцсон аргачлалаар санхүүжилт олгох эх суурь тавихаар бэлэн болоод байна.


ЖДҮГ 2020 оны 8 сард байгуулагдсанаас хойш 350 орчим зээлдэгчтэй холбоотой асуудлаар ажиллаж байна. 2019 онд 4 тэрбум төгрөг орж ирдэг байсан бол 2020 онд 16 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, төвлөрүүлсэн. Энэ жил 36 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна.

ЖДҮС Хөгжлийн банк, Засгийн газарт өртэй байсан. Өнгөрсөн жил орж ирсэн мөнгөө Хөгжлийн банкны зээл, Засгийн газрын бондод төлсөн. Хөгжлийн банкны 120 тэрбум төгрөгийн төлж барагдуулсан.

Одоо Засгийн газарт 15.4 тэрбум төгрөгийн бондын өртэй байгаа.

3 views0 comments

Kommentare


Сүүлд нэмэгдсэн

bottom of page