top of page
  • Writer's pictureSogoo mn

ЖДҮХСангийн 400 саяын хохиролыг нөхөн төлүүллээ


Иргэн О.Мөнгөнцэцэгт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Тэрбээр 2016 онд Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж татгалзах үүргээ зөрчиж тус компанийн төслийг сонгон шалгаруулсан байна. Улмаар 400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.5 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Төрд буюу Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Санд учирсан 400 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс өмнө нь хоёр удаа прокурорт буцааж байв.

Шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас төлөгдөөгүй үлдсэн 327,138,378 төгрөгийн хохирлыг ЖДҮХС-д “Ийстерн Агро” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг дүйцүүлэн тооцож шилжүүлэн өгөх байдлаар харилцан тохиролцож, төрд учирсан хохирол бүрэн төлөгджээ.

21 views0 comments

Comentarios


Сүүлд нэмэгдсэн

bottom of page