top of page
  • Writer's pictureSogoo mn

Ж.Батзандан: Л.Оюун-Эрдэнтэй хэдхэн жилийн өмнө "Монголоо нэгтгэж аврах" тухай ярилцаж билээ



УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнгөрсөн баасан гаригт Монголд бүр ирсэн гэсэн мэдээлэл гарсан билээ. Тэгвэл тэрээр өчигдөр өөрийн цахим хуудаснаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж захидал бичжээ.

Тэрбээр "Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюунэрдэнэ танаа

Эрхэм Ерөнхий сайд Танд энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе.

Өнгөрсөн түүхийг би сайн, муу гэж дүгнэхгүй. Гэхдээ түүхийн сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Хэдхэн жилийн өмнө төрийн ордны зүүн жигүүрт бид танилцаж “нам харгалзахгүй нэгдэн тэмцэж байж намчирхсан, талцсан Монголоо нэгтгэж аврах” тухай ярилцаж байж билээ. Тэр үед миний бие АН-ыг шинэчлэх замаар Монголоо аврах тухай боддог байсан бол харин Та МАН-ыг шинэчилбэл Монгол өөрчлөгдөнө хэмээн ярьдаг байлаа. Төд удалгүй бид нэгдэж хоёр намыг олон жил удирдсан “Э” дарга нарын бүлэглэл буюу МАНАН-ын сүлжээг задлах тэмцлийг өрнүүлж билээ. Түүнчлэн 60 тэрбумын бүлэглэлтэй тэмцсэн шигээ сонгуулийг луйварддаг, сонгогчдын саналыг худалдан авдаг, ямар ч технологийн баталгаагүй хар машинаар сонгууль хийсэн болж жүжиглэдэг бурангуй тогтолцоог үтэр түргэн халах ёстой.

Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай хэмээн Монголын ард түмэн сургадаг. Тиймээ, Та бол өнөөдөр зөвхөн МАН-ын дарга биш, Монголын ард түмний Ерөнхий Сайд билээ. Иймд хамт жагсаж, тэмцэж явсан нөхрийн хувьд хэлэхэд сөрөг хүчнийг дарж биш, хамтарч, хамгаалж байж Ардчиллыг босгодог, иргэдээ мөрдөн мөшгөж биш, өмгөөлөн өмөөрч байж чөлөөт нийгэм төлөвшдөг. Таны гарт өнөөдөр Монголыг аврах бүрэн боломж иржээ. Бүрэн дүүрэн ашиглаарай. Эцэст нь дуулгахад мөхөс миний бие засгаас өгсөн үүрэг даалгавар, судалгааны ажлаа хийж дуусгасан тул эх орондоо удахгүй очно. Тэртээ 2018, 2019 оны хөхөө өвлийн хүйтэнд яагаад олон мянган иргэд 5 гишүүнийг дэмжиж Сүхбаатарын талбай дээр цуглаж байсныг, тэнд хэн, юу ярьж байсныг сануулахаар, мэдсэн, судалсан зүйлээ хэрэгжүүлэхээр Монголдоо очно. Таны ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье" хэмээн бичжээ.

16 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page