top of page
  • Writer's pictureSogoo mn

Ж.Сүхбаатар: Манжийн үе шиг Баг, хороог жижиглээд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна гэдэг худлаа


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Улаанбаатар 203 хороотой болж, нэгжийн тоо нэмэгдсэн. Хороо иргэдийн хамгийн ойр байх ёстой ч төр, эрх мэдэл, санхүүжилтийн боломжгүй, иргэдийн өмнө тулгамддаг жижиг асуудлыг ч шийдвэрлэж чадахгүй байна. Энэ хуулиар боломж нээгдсэн үү?

Ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг: Нэгжийн хуульд баг, хорооны талаар нэмж тусгасан заалт байхгүй.

Ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатар: Нэгжийн хуулиар хорооны төсөв аятайхан болно гэсэн яачихав гэж асуугаад байгаа. Нэгжийн хуулинд дүүргийн төсөвт хорооны төсвийг тусгайлан тогтооно гэсэн заалт орсон. Гэтэл хорооны төсөвт өөрчлөлт ороогүй байна.Дүүргүүдийн орлого сайжирсан. Дүүргүүд Нэгжийн хуулийг хэрэгжүүлж, хороодын мөнгийг нэмж, ажиллах боломжийг өгмөөр байна. Хороог бэхжүүлэх нь хороог жижиглэхийн нэр биш. НИТХ, нийслэлийн удирдлага бодлогоо бодох ёстой. Хороог бэхжүүлнэ гэдэг бол орон тоо, төсөв, материаллаг баазыг нь нэмэгдүүлэхийг хэлэхээс биш жижиглэж, хөрөнгө тарааж хаяхыг хэлэхгүй. Хороо байгуулж, хүн ажилд аваад байгаа асуудлаа нийслэлийн удирдлагууд анхаарах ёстой. Баг, хороог жижиглээд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна гэдэг бол шал худлаа шүү

Манжийн үед Монголыг 70 хошуу болгож жижиглэсэн. Одоо 330 сумтай, баг, хороо нь жижгэрээд байдаг. Монголын хөрөнгө хүч бага. Тоог нь нэмж 203 болгох биш хүчирхэг, мөнгө хөрөнгөтэй, асуудал шийддэг 100 хороо байгуулах ёстой.





36 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page