top of page
  • Writer's pictureSogoo mn

Бүх даатгуулагчийг завхрал, хулгай, луйврын эсрэг хамтарч тэмцэхийг уриаллаа


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос дампуурсан болон системийн бус банкуудад даатгуулагчдын мөнгийг байршуулаад авч чадахгүй байгаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүд огцрох ёстой гэх шаардлагаа танилцуулж, мэдээлэл хийв.. МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: 2019 оноос хойш Капитал банк дампуурсан. Даатгал төлөгчдийн 234 тэрбум төгрөгийг Капитал банкинд хийгээд одоо хүртэл авч чадаагүй байна. Мөн системийн бус банкуудад даатгуулагчдын мөнгийг байршуулж, одоог хүртэл заримыг нь авч чадахгүй байдал үүсчихлээ. Капитал банк Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөгөөс 30 тэрбум төгрөгийг л барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг бүрэн барагдуулаагүй. Өдөрт тооцогдох хүүгийн алданги бүгд зогссон.Тодруулбал, даатгал төлөгчдийн мөнгийг Хөгжлийн банкны зээлдэгч нар шиг ямар хүү, алданги төлөхгүйгээр ашиглаж байна. Тус зөвлөл даатгал төлөгчдийн мөнгийг хаана байршуулах шийдвэрийг гаргадаг учраас энэ зөвлөлд улстөрчдийн лоббины хүмүүс ордог. МҮЭХ-ноос Үндэсний зөвлөлийн гишүүдийн 30 хувийг хангадаг байсныг ганцхан хүн болгож хасаж, УИХ-ын гишүүн байсан, улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд ордог болсон. Эдгээр хүмүүс дампуурах гэж байгаа, системийн бус банкуудад даатгал төлөгчдийн мөнгийг хийж, алдах эрсдэлийг хамтран хийсэн. Иймээс ЭМД болон НДС-гийн Үндэсний зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. ЭМД, НДС-гийн арилжааны банкуудад байгаа чөлөөт эх үүсвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод зарлахыг шаардаж байна. Мөн түүнчлэн Үндэсний зөвлөлийн хурлыг нээлттэй ил тод болго. Эрүүл мэндийнхээ төлөө нэгдэцгээе. Урьдчилсан үзлэг шинжилгээг нэр төдий биш, маш чанартай хийлгэе. Завхрал, хулгай луйврын эсрэг бүх даатгуулагчийг хамтарч тэмцье гэж уриалж.Таны цалингаасаа чадан ядан төлж байгаа мөнгийг хэн аваад төлөхгүй байгаад хяналт тавьдаг болъё гэлээ.

120 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page