top of page
  • Writer's pictureSogoo mn

Засгийн газар аж ахуйн нэгжийг дэмжсэн нэг ч шийдэл гаргасангүй


УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.


АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Монгол Улсын эдийн засаг стагфляцид ороход тун ойрхон байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн Баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой шийдэл болох талаар АН-ын бүлэг Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байна

Хуулиар үнэ тогтворжуулж болдоггүй талаар АН-ын бүлгээс удаа дараа санал хүргүүлсэн. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн тухайд бид дэмжиж байна. Гэхдээ татварын хөнгөлөлтийг илүү өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн нийгмийн даатгалын шимтгэл дээр анхаарах асуудал байна. Энэ шимтгэл бол Засгийн газрын шийдэх мөнгө биш. Хувь иргэний мөнгө. Эдгээрээс гадна Засгийн газар аж ахуйн нэгжийг дэмжсэн нэг ч шийдэл гаргасангүй. Тиймээс тодорхой шийдвэрүүд гаргасан ч дутуу байна гэж харж байна.

Хамгийн чухал зүйл бол хил гаалийн асуудал. Энэ дээр нэлээд санал, санаачлага гарч байна. Тиймээс холбогдох сайд, удирдлагууд энэ тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Иргэдэд баялагтаа эзэн байх боломж олгох, аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, Хөгжлийн банктай холбоотой Хянан шалгах түр хороог өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Түр хороо байгуулахад хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Эхнийх нь, гуравны нэгээс доошгүй цөөнхийн төлөөлөл байна гэж заасан. Гэтэл энэ шаардлагыг хангахгүй байна.

Гуравдугаарт, Оросоос Монголд суугаа Элчин сайд И.К.Азизовын мэдэгдэлд анхаарах хэрэгтэй.

Мөн АНУ-аас Монголд биолаборатори байгуулах тухай мэдээлэл гарч байна. Үүнийг Оросын нэр бүхий албан хаагчид удаа дараа мэдээлж байна. Тиймээс ГХЯ-наас гадна хөндлөнгийн экспертүүдийг урьж, дүгнэлт гаргуулах хэрэгтэй.

Гадаад харилцааны яам зөвхөн мэдэгдэл гаргаад өнгөрч болохгүй. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ уриа үгтэй самбар барьж, Жуковын хөшөөний дэргэд биолабораторийг эсэргүүцсэн иргэдээс мэдүүлэг авах нь зөв.Тэдгээр хүмүүс Монголд ийм үйл ажиллагаа явуулж буй талаар хаанаас мэдээлэл авсан зэргийг тогтоох шаардлагатай.



23 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page