top of page
  • Writer's pictureSogoo mn

Зурагаа зориуд ингэж нийтлэлгүйгээр зүгээр л иргэдийнхээ дунд ороод яв


Залуусын жагсаалаас үүдэн “ӨӨРСДӨӨ ХЭМНЭ” уриалгыг төрийн албаныхан шат шатандаа хэрэгжүүлж эхлээд байгаа. Ерөнхий сайд төрийн албан хаагчдад тасалгааны метр квадратыг зааж, хэмнэлтийн горим руу шилжихийг үүрэг болгосон. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын харъяа байгууллагын ажилтнууд "Лескус 570", "Ланд 200" маркийн автомашинуудыг албан хэрэгцээнд унахгүй болсон билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж байна хэмээн өнөөдөр таксигаар үйлчлүүлж буй зурагаа цахим хуудастаа нийтэлжээ. Үүнийг зарим иргэд дүр эсгэлт гэсэн бол автобусаар хамтдаа яваад үзээч гэсэн нь ч байна. Зурагаа зориуд ингэж нийтлэлгүйгээр зүгээр л иргэдийнхээ дунд ороод яв. Тэгвэл иргэд чинь өөрсдийнхөө дуранд буулгаад алдаршуулах болно.

176 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page