top of page
  • Writer's pictureSogoo mn

Зөвхөн урилга дээр товлосон өдөрт, хуваарилагдсан эмнэлэгтээ үзлэг, шинжилгээнд хамрагдана




Улс даяар зохион байгуулах гэж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэл өгсөн.

Энэ хугацаанд иргэдийг амьдарч буй хороо, сумаас хамаарч үзлэг, оношилгоонд хамрагдах хуваарийг гаргасан байна. Зөвхөн энэ хуваарийн дагуу багц шинжилгээг өгөх ёстой аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:"Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгээр үүссэн датаг нэгдсэн платформд хадгална. Тодруулбал, өрх, тосгоны эрүүл мэндийн төв буюу анхан шатны нэгжүүд шинжилгээний мэдээллийг хадгалж, нийгмийн эрүүл мэндийн чухал ажил болох өвчнөөс сэргийлэх, архаг өвчин илэрсэн тохиолдолд хяналтдаа авч, хүндрэхээс сэргийлэх бодлого баримтлах боломж нээгдэж байна.

Зохион байгуулалтын тухайд нийслэлийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд штабууд байгуулагдсан. Энэ нь хүртээмжийг сайжруулах, графикийн дагуу шинжилгээнд хамрагдаж буй эсэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд аль хорооны иргэдийг хаана хамруулах төлөвлөлт хийгдсэн. Иймд хуваарилагдсан эрүүл мэндийн байгууллага дээр очиж шинжилгээнд хамрагдана.

Тодруулбал, урилга ирсэн, товлосон өдөртөө очиж шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг зүйл тодруулж хэлэхэд, тухайн иргэний цөс, ходоод өвдөх гэх мэтчилэн бие тавгүйрхэх буюу эрүүл мэндийн тусламж авах шаардлага гардаг. Энэ үедээ товлолоос урдуур орж үзлэг шинжилгээ хийлгэх боломжгүй. Эрүүл мэндийн төвүүдийн үндсэн үйл ажиллагаа явагдсаар байгаа тул тусламж үйлчилгээ хэвийн явагдана. Харин урьдчилан сэргийлэх багц шинжилгээ бол тусдаа зүйл" гэв.

117 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page