top of page
  • Writer's pictureSogoo mn

Импортоор орж ирж буй электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай


Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд электрон тамхины хэрэглээний талаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Импортоор орж ирж буй электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна. Электрон тамхины сөрөг нөлөөлөл ихсэх тусам эргээд төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам анхааралдаа авч ажил болгомоор байна”.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Электрон тамхины асуудалд УИХ-ын гишүүд их ач холбогдол өгч байгаа. Учир нь электрон тамхи хүүхдүүдийг маш их хордуулж байгаа" гэв.

25 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page