top of page
  • Writer's pictureSogoo mn

"Инновацийн 7 хоног-2022" арга хэмжээг зохион байгуулна


"Инновацийн 7 хоног-InnoWeek 22" арга хэмжээг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой. “Монголын инновацийн 7 хоног-2022” тавдугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркт болно.

Энэхүү арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг хөгжлийн яам, Шинжлэх ухаан технологийн сан, Нийслэлийн бизнес инноваци хөгжлийн газар, Шинжлэх ухааны академи, Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шинэ Эхлэл ХХК, Стартап Маркетинг Спэйс ХХК, MNAgency, Dreamers нэгдэл, Үндэсний үйлдвэрлэгч компаниуд хамтран ажиллах аж.

5 views0 comments

Commentaires


Сүүлд нэмэгдсэн

bottom of page