top of page
  • Writer's pictureSogoo mn

Иргэн О.Отгонтөгс: Залуус тодорхой шийдэл л хүлээж байна

Updated: Apr 9, 2022



Ийм зүйл болж байгаад итгэхгүй байна. Залуус ухаалаг, зөв хандлагатай болжээ. Бидний хүсч байгаа зүйлс биеллээ олж, хууль өөрчлөгдвөл сайхан нийгэм хүлээж байна. Залуус маань бүгд гар утастай хэрнээ хууль уншиж судлахгүй юм.

Хуулиар бүх асуудал зохицуулагддаг гэдгийг мартаж болохгүй.Эрх баригч нарт зориулсан хууль нь үнэхээр новшийн. Үүний төлөө л хоёр жил тэмцэж явна. Хууль нь эрх баригч, иргэд хоёрт яг адилхан үйлчлэх ёстой. Бидний туйлын зорилго бол тэгш эрх, тэгш боломжийг л хүсч байгаа шүү дээ.

Хийж буй тэмцлийнхээ үр дүнг үзмээр байна. Миний ард хэн ч байхгүй. Залуустаа хэлэхэд жагсаалаа тайван хийгээрэй. Бид үр дүн, шийдэл, өөрчлөлт хүлээж байгаа болохоос бүдүүлэг, зохисгүй байдлыг хэрхэвч гаргаж болохгүйг ямагт санах ёстой шүү.

234 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page