top of page
Writer's pictureSogoo mn

Иргэн хүсэлт гаргавал банкууд валютын яаралтай гүйлгээг лимитгүй шилжүүлнэ


Арилжааны банкууд үүсээд буй нөхцөлөөс шалтгаалж валютын гүйлгээ, шилжүүлгийг тодорхой лимиттэй хийж байгаа билээ. Тухайлбал, "Хаан" банк 300, "Хас" банк 500 мянган төгрөгтэй тэнцэх ам.долларын шилжүүлэг хийж байгаа бол "Төрийн банк", "Худалдаа хөгжлийн банк" нэг сая төгрөгтэй тэнцэх валютын гүйлгээ хийж байна. Харин "Голомт" банк 1.5 сая төгрөгийн валютын гүйлгээг бэлэн бусаар хийж байгаа аж.

Банкуудын хувьд яаралтай шилжүүлэг буюу сургалтын төлбөр, эмчилгээний зардал болон эм худалдан авах төлбөрийг иргэн хүсэлт гаргавал, өдрийн дотор лимитгүй хийх боломжтой гэв.

Гэхдээ хүсэлт гаргасан хүн бүрийн валютын шилжүүлгийг хязгаарлалтгүй хийх боломжгүй гэх тайлбарыг банкуудаас өгчээ. Тиймээс иргэд шилжүүлэг хийх шаардлагатай тохиолдолд нэг бол өөрийн валютын дансандаа өдөр бүр бага багаар орлого хийж болно. Эсвэл гаднаас гүйлгээ хийх валютыг банкинд тушааж, гадаад улс руу шилжүүлэг хийх боломжтой юм байна. Монголбанкны өнөөдрийн ханш /2022.04.14/ нэг ам.доллар 3040 төгрөгтэй тэнцэж байна.

95 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page