top of page
  • Writer's pictureSogoo mn

Ирэх сараас НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно




Төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийгмийн даатгалын сан маш хүнд байдалд орсон. Хувийн тэтгэврийн сан, Хуримтлалын нэгдсэн сан зэргийг ашиглан Нийгмийн даатгалын санг бодитоор мөнгөжүүлэх асуудлыг УИХ-тай ярина. Энэ нь дунд хугацаанд буюу реформ хийх хэмжээний том асуудал. 30 жилийн хугацаанд нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Уг асуудлыг Засгийн газар өнөө маргаашдаа шийдчих асуудал биш. Төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн байгууллагын ажилтны төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал төрөөс сар бүр буцаан олгох зарчмын шийдлийг гаргалаа. Энэ бол хүнд үеийг давахад тусална” хэмээн тодотгосон.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “НДШ-ийн буцаан олголт төсвийн тодотгол өргөн баригдсаны дараа тодотгол батлагдмагц буюу тавдугаар сараас эхэлнэ” гэв.

299 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page