top of page
Writer's pictureSogoo mn

Итгэлт Хамба

Итгэлийн Дашдорж (1852–1927) буюу Итгэлт Хамба.

Буриадад буддын шашны хамба лам байсан ба өөрийн бясалгалаар хагас занданшуулсан биеэрээ шашны болон шинжлэх ухааны салбарын анхаарлыг татсан нэгэн.


Хамба лам Дашдорж нь 1852 онд төрж, 16 наснаасаа Буриадын Агын дацанд сууж шашны гүн ухаан ба эмнэхүйн ухаанд суралцажээ. 1911 онд түүнийг Хамба лам Бандид цолд дэвшүүлж, бүх Буриадын шашны тэргүүнээр сонгожээ. 1913-1917 онуудад Дашдорж хамба Оросын Хаант засаглалын нэр нөлөө бүхий шашны зүтгэлтнээр тодорч, 1917 оны 3 сарын 19-нд Оросын хаанаас Гэгээн Станиславын одон хүртжээ. Дашдорж нь Романовын гэр бүлийн хүрээлэлтэй ойр дотно байж, Санкт Петербургт анхны буддын дацан байгуулахад чухал нөлөөг үзүүлжээ.


Хамба лам Дашдорж нь дэлхийн 1-р дайны үед Оросын армид хандив цуглуулах, эмнэлэг байгуулах зэргээр идэвхтэй тусалж, Гэгээн Аннагийн одонгоор шагнуулж байжээ.



6 views0 comments

Related Posts

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page