top of page
  • Writer's pictureSogoo mn

Казино, бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг маргааш болно


Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Тэгвэл эдгээр хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 13.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 704 тоот хурлын зааланд зохион байгуулахаар болжээ. Иймд иргэд, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг өргөнөөр оролцохыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас урьжээ.

Хэлэлцүүлэгт оролцохыг хүсэгчид Хууль зүй, дотоод хэргийн яамны 51-260076 дугаар утас болон tusul@mojha.gov.mn цахим шуудангийн хаягаар бүртгүүлэх аж.

22 views0 comments

Comments


Сүүлд нэмэгдсэн

bottom of page