top of page
  • Writer's pictureSogoo mn

Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилжээ


Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундралыг томилжээ. Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байх юм.

Зөвлөлийн дарга төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан. Зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгаж болох аж.






504 views0 comments

留言


Сүүлд нэмэгдсэн

bottom of page